Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үеэр хүүхдийн эмнэлгийн хүлээн авахаар ажлын өдөрт 100 орчим хүүхэд, амралтын өдрөөр 200 орчим хүүхэд үзүүлж байгааг аймгийн БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн эрхлэгч М. Уртнасан онцоллоо.
Тэрээр томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үеүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, дархлаа дэмжих амин дэмүүдийг өгөх, уламжлалт аргаар эмчлэх зэрэг зөвлөмжүүдийг хүргэж байлаа.
Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлэгүүд 19 цаг хүртэл ажиллахаар болжээ. Ингэсэнээр эцэг, эхчүүд оройн цагаар хүүхдийн хүлээн авах луу хандахгүйгээр өөрсдийн харьяалагдах өрхийн эмнэлэгтээ хандсанаар хүүхдийн эмнэлгийн ачаалал буурах боломжтой юм байна
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.