Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардууллаа
Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардууллаа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.    Энэ удаагийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардуулах болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь мэдэгдсэн юм.  The Hu хамтлагт "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулж байна "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Монгол Улсын иргэд ээ, дэлхий даяарт тархан суурьшсан Монголчууд аа, Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдрийн халуун дотно мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Он цагийн урсгалт олон түүхэн хүн, түүхэн үшйл явдлууд алсарч, мартагдаж байхад Их эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр тодруулан онцолсоор байгаа билээ.    Германы филисофич Г.Хегэл 1837 онд бичиссэн түүхэн филисофийн бүтээлдээ “Хүн төрөлхтөний түүх Монголчуудтай хамт эхэлсэн. Чухамдаа Монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд дэлхийн үндэснүүд замнаж яваа” хэмээн дүгнэж бичиж байжээ. Гайхамшигтай.  Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан маань үздэг байжээ. Монголын төр өнөөдөр гавьяатнуудаа шагнан алдаршуулж байна. Их хааныхаа хүрээгүй газар хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа Хүннү рок хэмээх шинэ рок барилыг үүсгэн гялалзаж буй The Hu хамтлагт олгохоор шийдвэрлэлээ. Би та нараар бахархаж байна.  Энэ бол Монгол залуусын хамтын хүч, хамтын хөдөлмөр юм. The Hu хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ” гэж нэрлэсэн нь оножээ. Та бүхний уран бүтээл Их эзэн Чингис хааны соёрхсон алтан гэрэгэ адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд билэгшээн итгэж байна.  Монголын Хүннү рок хамтлагийн уран бүтээн интернэт орчинд нэг жилийн хугацаанд 26 сая сонсогчдод хүрч, өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдсээр байна. 2019 оны зургаадугаар сараас тус хамтлаг Европын 13 орны 23 наадмаар аялан тоглоүлтоо хийжээ. Одоо АНУ мөн Канад улсаар 60 орчим бие даасан тоглолтоо хийгээд явж байгаа юм байна. Амжилт хүсье. Энэхүү шагналыг та бүхэнд олгох мөчид 1965 оны тавдугаар сард алдарт Битлз хамтлагт Британийн эзэнт гүрний гавьяаны одон гардуулсан явдал санаанд орж байна. Английн хатан хаан Битлз хамтлагт шагнал гардуулах болсон шалтгаанаа Британы нэр хүндийг дэлхий даяар өсгөсөний төлөө хэмээн тайлбарлаж байсан юм байна. Өнөөдөр Монголын төр та бүхнийг тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдах таатай байна" гэлээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг The Hu хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогт гардууллаа. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа