Галт зэвсгийн тооллого явагдаж байна
Галт зэвсгийн тооллого явагдаж байна
“Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 20-ноос  арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хооронд явагдаж байна. Улсын хэмжээнд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нүд үзэн тоолох, гэрчилгээжүүлэх, бүртгэлд хамруулах, хууль бус галт зэвсэг, сумны наймаа хураагдсан, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагын бүртгэлийн мэдээллийн санд оруулах, бууны албан татвар төлсөн тэмдэглэл хийгдээгүй, бууны албан татвар төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн бууны албан татвар нөхөн төлүүлж, нийслэл орон нутгийн татварын хэлтэстэй хамтран ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.  Галт зэвсгэтэй адилтгах хэрэгсэл гэдэгт галт зэвсэгээс бусад хийн буу, хавчаахай болон  ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай зэвсэг, хэрэгслийг ойлгох хэрэгтэй. Иргэд ашиглахгүй байгаа эсвэл зүгээр цуглуулга, үзүүлэнгийн галт зэвсэг гэх шалтгаанаар тооллогод хамрагдаж бүртгүүлэхгүй байх тохиолдол их гаргадаг гэнэ. Хэрэв танд дээрх галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл байгаа л бол заавал бүртгүүлэх үүрэгтэй юм байна.  Галт зэвсгийн тухай хуульд зааснаар 21 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, урьд нь галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаанaы сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн нь иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж хуульчилсан. Тиймээс хэрвээ галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслэл эзэмшдэг л бол бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган, жил бүр харъяа цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, тооллогод хамрагдаж байх ёстой. Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тооллого, бүртгэлд хамруулахаар ирэхдээ бууны албан татвар төлсөн байх, галт зэвсгийн гэрчилгээний дэвтэр, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг авч ирэх шаардлагатай. Хэрвээ иргэд, хуулийн этгээд заасан хугацаандаа галт зэвсгийн бүртгэл тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах хуулийн хариуцлага ногдуулахаар заажээ.   ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИАС 5 дугаар зүйл. Албан татвар төлөгчийн үүрэг 5.1.Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 5.1.1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах; 5.1.2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах; 5.1.3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа