Хэвлэл мэдээллийн "Ёс зүй" хаачив....
Хэвлэл мэдээллийн "Ёс зүй" хаачив....
Өнөөдөр Орхон аймагт тогтмол редакцын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг 4 телевиз, 2 студи, 8 сайт, 1 радио, үйл ажиллагаа нь тогтмол бус хэвлэл мэдээллийн байгууллагуудад нийт 100 гаруй ажилтан албан хаагч ажиллаж, ард иргэд, төр захиргааны байгууллагуудыг холбох, басхүү цэнзуурдэх гүүр болон ажиллаж байна. Гэвч бид хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталдаг. Тодруулбал аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг сурвалжлан, мэдээлэл бэлтгэх бүрдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн бид тодорхой хаяг бүхий хувцас, техник хэрэгсэлтэй, эмх цэгцтэй сурвалжлахыг баримталж ирсэн. Энэ нь төр захиргаагаа хүндэтгэх, нөгөө талаас соёлыг түүчээлэх бид өөрсдөөсөө хариуцлагаа эхлэх ёстойг ухамсарласных...Тийм ч байхыг биднээс шаарддаг.  Гэтэл өнгөрөгч 7 хоногт Улаанбаатар хотоос ТОВЧ.МН-ийн сурвалжлах баг ирж орон нутгийн ард иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээсийн орон сууцны талаарх асуудлыг илт гуйвуулан мэдээлэлж, хандалтаа ихэсгэж байсан бол өнөөдөр С1 телевизийн сурвалжлах баг аймгийн Засаг даргын шуурхай хуралдааныг дорд үзэн, үймүүлж малгай, гадуур хувцастайгаа сурвалжлахаар ирэв. Ингэхдээ ямар ч төр захиргааны байгууллага нээлттэй, ил тод байх ёстой хэмээв. Мөн Засаг даргын ажлын  өрөөнд ярилцлага авахаар орсныхоо дараа ч техник хэрэгсэл, цүнхээ хаа дуртай газраа чанга чанга шидэн, хэн нэгнийг гүтгэн доромжлох өнгө аяс бүхий материалаар асуулт асууж эхлэв. Баримтаа нотолж чадахгүйн улмаас сэтгүүлч залуу сандран чичирж, ус өгөөч гэлээ. Хэрэв зээ материалаа хангалттай судалж, хөдөлшгүй баримт гэж үзсэн бол сэтгүүлч холбогдох төрийн албан тушаалтанд урьдчилж мэдэгдээд, тодруулга авч яагаад болохгүй гэж...Хөдөө орон нутагт хэвлэл мэдээллийн ёс зүйг дагаж, мөрдөх шаардлагагүй гэж үү...  Орон нутгийн сэтгүүлчид нийгэмд төр захиргааны байгууллагатай хаалтын гэрээтэй ч юм шиг, эсвэл мэдээллээс хол байдаг ч гэмээр дүр зураг харуулах, нөгөө талд шантааж хийж буй гэлтэй сэтгэгдэл төрснийг нуух юун. Бид ажилладаг, багаар ч ажиллаж чадна.  Гэвч өнөөдрийн  та бүхний хөндсөн сэдвүүдээр өнгөрөгч 7 хоногт бүх хэвлэл мэдээлэл, Эрдэнэтийн зарын грүппүүдэд нээлттэй хариулсныг ч дуулгая. Тодорхой хэмжээний уншигч, үзэгч татсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч ингэж хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Тэдний хажууд Орхон аймаг, Эрдэнэтийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд ажиллаж буй үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчид ёс зүйн хэм хэмжээ, үгээ хэлэх, илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ зөв зохистой эдэлж, сэтгүүлзүйн нэрийг авч үлдэх гэж хичээдэг хүмүүс юм.  Иймд дээрх нэр бүхий хэвлэлийнхэнд  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөх тухай тусгасан, бидний заавал дагаж мөрдөх “Ёс зүйн зарчим”-аа судлахыг хүсье. Улс төр, шантааж хийлээ ч, ёс зүйн хэм хэмжээгээ барих нь зүйтэй болов уу... Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт   Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна. Ёс зүйн зарчмууд Удирдамж \/тайлбар 1.   Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.     1.1    Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ. 1.2    Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ. 1.3     Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана. 1.4    Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй.   1.5    Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана. 1.6    Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана. 1.7    Хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцийн агуулгаас ялгаж тэмдэглэнэ. 1.8    Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно. 1.9     Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй  залруулна. 2.  Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй. 2.1   Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно. 2.2    Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна. 2.3   Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна. 2.4    Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэдрэмжтэй хандана. Энэ нь юун түрүүнд оюун санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсон хүнд хамаарна. 2.5   Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл авч болно. 3.  Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй. 3.1   Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний харьяалал шашин, үндэс угсаа, бусад цөөнхийн төлөөлөл рүү зөвхөн тухайн хэргийг ойлгоход маш чухал тохиолдолд хэрэглэнэ. 3.2   Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ. 4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана. 4.1    Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ. 4.2    Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. 4.3     Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй. 4.4      Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана. 4.5      Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй.  4.6      Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана. 5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.1 5.1    Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар тодорхой дурьдана.       6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.     6.1      Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.          6.2      Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон              бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно. 6.3     Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй. 6.4     Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй. 6.5      Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй. 6.6     Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ. 6.7    Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурьдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ. 6.8    Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй. 7.   Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.   8.  Мэдээллийн нууц эх сувалжаа чандлан   хамгаална.   9.  Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай  тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана. 9.1  Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана.2     1 ХМЗ-ийн Ёс зүйн хороодын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар өөрчлөлт оруулав.  2 ХМЗ-ийн Ёс зүйн хороодын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар нэмэлт оруулав.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа