Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ ТББ"-ААС “ЭРДЭНЭТ ШБОС-2019” УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран Залуу инженерүүдийн үндэсний чуулган салбар хуралдаан зохион байгуулж, нийт300 гаруй за

"ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ ТББ"-ААС “ЭРДЭНЭТ ШБОС-2019” УРАЛДААН ЗАРЛАЛАА
Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран Залуу инженерүүдийн үндэсний чуулган салбар хуралдаан зохион байгуулж, нийт 300 гаруй залуу инженер үндэсний чуулганд оруулах саналаа солилцлоо.  Хуралдаанд оролцсон залуу инженерүүдтэй хамт Орхон аймгаас 200 гаруй инженер техникийн ажилтнууд ирэх Мягмар гаригт Залуу инженерүүдийн үндэсний чуулганд оролцох юм.  Энэ үеэр Орхон аймгийн залуу инженерүүдийн  нийгэмд тустай, инженерийн шийдэл,  оновчтой саналыг тодорхойлох, улс орон нутгийн хөгжлийн алсын хараа, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрдэнэт шинэ бүтээл, оновчтой санал-2019” уралдааныг  "Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ-ын тэргүүн Цогтын Бат-Энх санаачлан зарлалаа. “Эрдэнэт шинэ бүтээл, оновчтой санал-2019” уралдааныг өнөөдрөөс эхлүүлж, ирэх сарын 11-ний өдөр буюу Эрдэнэт хотын өдрөөр нэг төсөлд  10 сая төгрөгийн урамшуулна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь шинэ мэдлэгт тулгуурласан, техникийн даалгавар зураг төслийн ажлын багтаамж, зардлын төсвийг багтаасан, ажил гүйцэтгэх график төлөвлөгөөтэй байх шаардлагатай юм байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.