"ХУРИМТЛАЛТАЙ ХУВЬЦААТАЙ ИРГЭН" АЯНД ОРХОН АЙМГИЙН 2000 ОРЧИМ ИРГЭН ХАМРАГДЛАА
"ХУРИМТЛАЛТАЙ ХУВЬЦААТАЙ ИРГЭН" АЯНД ОРХОН АЙМГИЙН 2000 ОРЧИМ ИРГЭН ХАМРАГДЛАА
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зохион байгуулж буй "Хуримтлалтай - Хувьцаатай иргэн"аянд Орхон аймгийн 24 багийн 2000 гаруй иргэн хамрагдаж хувьцаа, хөрөнгийн зах зээл, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ирээдүйн зорилтын талаар мэдээлэл авлаа.  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувийг төр, 14.7 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тодруулбал, 2 сая 511 мянган иргэн 1072 хувьцааг эзэмшиж байна. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар 1 сая 100 мянган хүнийг хувьцаа эзэмшигчээр шинээр бүртгэж цаашид 780 мянган иргэнийг хамруулахаар ажиллаж байгаа ажээ.  Иргэд хувьцаа эзэмшсэнээр өрх, гэрийн эдийн засаг болон улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б..Ганхуяг мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаасаа хойш улс төрийн нөлөөллөөр ашигтай ажиллаж чадаагүй учир бүхий л орлого, ашгаа өр, төлбөр барагдуулахад зарцуулсан гэдгийг мэдээллийнхээ эхэнд хэллээ. Үүнийг Эрдэнэт хотын хөгжилтэй харьцуулж тайлбарлахдаа, "Жишээ нь Эрдэнэт хот 1976 онд байгуулагдаад есөн жилийн дараа гэхэд "Эрдэнэт үйлдвэр”–ийнIээлж ашиглалтад орсон, 1,2,3 дугаар микрийн орон сууц, Дулааны цахилгаан станц, Хөнгөн үйлдвэрүүд аль хэдийнэ ашиглалтад орсон байхад "Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойших есөн жилийн дараа зөвхөн өр л дарсан байна. Гэтэл 50 мянган хүн амтай жижиг хот, төмөр зам, хими, технологийн үйлдвэрүүд аль хэдийн байгуулагдсан байх ёстой байсан” гэсэн юм.  Гэхдээ үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, стратеги, төлөвлөлтөө шинэчилж ажилласны дүнд 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж санхүүгийн хувьд чадавхтай болсон гэлээ. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгд, олборлолтын хэмжээгээр дөрөвт бичигддэг тус компанийг 2011 онд олон улс үнэлэхдээ 12-24.6 тэрбум доллартай дүйцэхүйц үнэ цэнтэй орд хэмээгээд 6.3 тэрбум тоннын нөөцтэй гэж дүгнэсэн байдаг.  Иймд Зүүнбаян, Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр зам ашиглалтад ороход нэг тонн нүүрсний үнийн тээвэрлэлтийн зардал 4 дахин буурч иргэдэд ноогдох ногдол ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэлээ. Одоо авто замаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 35 доллар зарцуулж байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд 8 доллар зарцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл иргэн бүрт олгох ногдол ашиг ийнхүү бодитой нэмэгдэнэ гэсэн юм. Мөн ирэх оны тавдугаар сард тус компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.3 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа тул хувьцаа эзэмшигч иргэд дотоодын бус олон улсын хувьцаа эзэмшигч болно гэдгийг өдөрлөгийн үеэр мэдээллээ. Ийнхүү "Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" Орхон аймагт амжилттай өрнөж иргэд хөрөнгийн зах зээл, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэтийн зорилго, хөрөнгийн зах зээлд оролцох давуу тал зэрэг санхүү, эдийн засгийн тодорхой мэдээлэлтэй боллоо. эх сурвалж: Орхон \/МОНЦАМЭ\/ 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа