Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Айл өрхийн хог хаягдлыг хашаанаас нь ачина

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн хот тохижуулах газар, гэр хорооллын багуудын Засаг дарга нар хамтран гэр хорооллын хог ачилттай холбоотой асуудлаар хэлэцүүлэг хийлээ Хэлэлцү

Айл өрхийн хог хаягдлыг хашаанаас нь ачина
Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн хот тохижуулах газар, гэр хорооллын багуудын Засаг дарга нар хамтран гэр хорооллын хог ачилттай холбоотой асуудлаар хэлэцүүлэг хийлээ Хэлэлцүүлгээр 2-р ээлжийн хог ачилтаас эхлэн айл өрхийн хогийг хашааны гадна гаргуулах бус хашаан дотроос нь ачилт хийж байх шийдэлд хүрлээ. Одоогийн байдлаар  айл өрхүүд хогоо хашааны гадна гаргаж ачуулдаг. Баян-Өндөр сум  гэр хорооллын 14 багийн нийт 808 гудамжны 14078 хаалганд 16962 өрх  амьдарч байна. Эдгээр айл өрхүүдийн хог ачилтын хуваарь зарим тохиолдолд удаашралтай байх,  иргэд хог ачилт зарлагдаагүй, эсвэл хог ачилт дууссаны дараа хогоо хашаанаас нь гаргах, хог ачилтын дараа хог үлдээдэг зэрэг асуудлуудаас үүдэж, гудамж талбайд хог тарах, орчин бохирдуулах, гуу жалганд хур хог үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.Иймд дээрх шийдвэрийг гаргажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.