Р.Булгамаа: Хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхөөс бултсан аавуудыг төр албадан өгүүлнэ
Р.Булгамаа: Хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхөөс бултсан аавуудыг төр албадан өгүүлнэ
Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар хуульч Р.Булгамаатай ярилцлаа. Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн бариад байгаа билээ. -Гэр бүлийн тухай хуульд оруулж буй гол өөрчлөлт нь юу вэ? -Гэр бүл гэдэг бол нийгмийн хамгийн чухал институт. Энэ институт задраад байвал улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд  хүртэл сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр гэр бүлийг бүтэн байлгахын тулд Гэр бүлийн хуулийн зорилго агуулга чиглэгдэж байх ёстой. Сүүлийн таван жилийн байдлаар шүүхийн болон захиргааны журмаар 20 гаруй мянган гэр бүл салсан байна. Гэр бүл салалттай холбоотойгоор хүүхдийн  тэтгэмжийн асуудал бий болдог. Харин манайд салсан гэр бүлийн дөнгөж 20 гаруй хувь нь л ухамсраараа хүүхдийн тэтгэмж өгдөг. Бусад нь байнга албадан төлүүлэхээр Шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудыг араасаа гүйлгэж байдаг боловч бас учир дутагдалтай байна. Гэтэл эдгээр хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага бараг байхгүй байна. Өнөөдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.20-д сар бүр төлөх ёстой хүүхдийн тэтгэмжийн мөнгийг гурван сар төлөөгүй бол 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээтэй торгууль ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа аавд 100 мянган төгрөгийн торгууль ногдуулахын төлөө явна гэдэг байж боломгүй шүү дээ. Тэгэхээр гэр бүл салсантай холбоотой хамгийн их араасаа нэхэл дагал болж байдаг хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр төр анхаарлаа хандуулах ёстой гэдэг саналыг оруулж байгаа юм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гурван сарын хугацаанд Гэр бүлийн хуультай холбоотой хамтдаа хэлэлцье аяныг зохион байгуулсан. Үүний хүрээнд ард иргэдээс ирсэн хамгийн гол санал бол хүүхдийн тэтгэмжээр эргэн төлөгдөх сан буюу төрийн сан байгуулъя гэж байгаа юм. Сар бүр тухайн хүүхдэд амьжиргааны доод төвшинтэй тэмцэх хэмжээний мөнгийг хүүхдийн данс руу шууд хийдэг байх юм. -Тэгэхээр гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг аав, ээж бус төр олгоно гэсэн үг үү? -Төр зөвхөн зохицуулалт л хийх юм. Төрийн зүгээс хүүхдийнхээ мөнгийг өгдөггүй, ухамсаргүй аавуудаас авах ажлыг төр өөрөө зохицуулах ёстой. Цалингаас нь суулгаж ав. Төлөх орлогогүй гэж байгаа бол албадан ажил хийлгэ. Нийгмийн туст олон ажилд тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийг хамруулах боломжтой. Иймэрхүү зохицуулалтаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс гэр бүлийн тухай хууль хэлэлцэж байгаа энэ үед хүүхдийн эргэн төлөгдөх тэтгэмжийн санг бий болгоё. Ингээд хүүхдэд төр тодорхой хугацаанд тэтгэмжийн мөнгийг нь өгдөг байх саналыг тавьж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд эх, нялхас, хүүхэд төрийн хамгаалалтад байна. Төр хүүхдээ хайрлах ёстой. Энэ зармаар өнчин өрөөсөн өсч байгаа хүүхдүүдэд төрийн бодлого хэрэгтэй байна гэдэг саналыг тавьсан. -Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлээс гадуурах харилцаа үүссэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх заалт оруулсан, үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай гэдэг асуудлыг ярьдаг. Нэмэлт өөрчлөлтөд энэ талаарх өөрчлөлт оруулсан уу? -Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүл салж байгаа шалтгаан нөхцөлийг судалсан. Өнөөдөр үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гишүүдийн хариуцлагын асуудал учир дутагдалтай байна. Шинэ хуульд гэр бүлийн гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх, эцэг, эх байх хариуцлагыг нэлээд тодорхой зааж зохицуулах шаардлагатай байгаа. Иргэдээс хүсч байгаа зүйл бол гэр бүл салахад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдэд хариуцлага хүлээх асуудал их чухал гэдэг асуудлыг тавиад байгаа. Гэр бүл салахад юу нөлөөлөөд байгаа юм бэ. Бие биенээ хуурдаг, мэхэлдэг харилцаа ч гэр бүл салахад нөлөөлдөг. Энэ бүхэнд ч хуулийн хариуцлага хэрэгтэй гэдэг саналыг иргэдээс ирүүлж байгаа. Хууль санаачлагчид, УИХ-ын гишүүд энэ асуудалд хэрхэн хандахыг мэдэхгүй байна. Ер нь иргэдийн хүсэлт энэ асуудалд нэлээн чиглэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа