Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

''ЭРДЭНЭТ''-ЭЭС ОФФШОР РУУ ШИЛЖСЭН ГҮЙЛГЭЭНҮҮДИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус үйлдвэрийг ӨАБНУ дахь “Стандарт” банкинд барьцаалсан хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж амжаагүй байгаа билээ. Гэтэл ту

''ЭРДЭНЭТ''-ЭЭС ОФФШОР РУУ ШИЛЖСЭН ГҮЙЛГЭЭНҮҮДИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус үйлдвэрийг ӨАБНУ дахь “Стандарт” банкинд барьцаалсан хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж амжаагүй байгаа билээ. Гэтэл тус үйлдвэртэй холбоотой дахин нэг хэрэг босч ирлээ.“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх гүйлгээнүүд оффшор компаниудтай холбоотой байж болзошгүй гэх хэргийг АТГ шалгаж эхэлсэн байна. Уг баримтыг Засгийн газраас АТГ-т шилжүүлсэн бололтой.Эдгээр нь 2009-2017 оны хооронд оффшор бүс дэх компаниуд руу хийгдсэн онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнүүд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд холбогдсон байна.  Эх сурвалж: Зууны мэдээ сонинБ.Дамдин-Очир
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.