“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэг авсан оюутнууд батламжаа гардлаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэг авсан оюутнууд батламжаа гардлаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит  2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр  батламжаа гардан авлаа.    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит  2019-2020 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг БСШУСЯ, МУИС дэмжин ажилласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын ажиллагааны нээлтийн үеэр  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдгийн нэг нь энэхүү оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг зөвхөн сурлагын голч дүнгээс гадна идэвхи санаачилга, бие даах чадвараа хэр хөгжүүлсэн зэргийг нь харгалзаж шалгаруулсан. Тэтгэлэг авч суралцсан оюутнууд эргээд эх орондоо маш том хөрөнгө оруулалтыг хийх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 850 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Энэ бол 3 дугаар улирлын төлөвлөгөөгөө 30 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Бид 2019 онд Монгол Улсад анх удаа борлуулалтын орлогоо нэг тэрбум долларт хүргэх зорилготой ажиллаж байна. Та бүхэн улсдаа төдийгүй дэлхийд өндөр үр ашгаараа үнэлэгдэж буй компанийн нэрийн өмнөөс суралцаж буй оюутнууд боллоо, та бүхэнд баяр хүргэе.” гэлээ. МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан Дэд захирал “Б.Очирхуяг Оюутнуудад тэтгэлэг олгоно гэдэг бол оюуны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Оюутан залууст оюуны хөрөнгө оруулалт хийж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн хамт олонд талархал илэрхийлье. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын хувьд маш том үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж цаашид эх орондоо илүү хийж бүтээх мэргэжилтэн болж төгсөнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.   Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Политехникийн коллежийн Захирал Б.Түвшинбаяр  “Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирээдүйн хөгжлийг түүчээлэх залуусын оюунд бодитой хөрөнгө оруулалт хийж буйд нийт оюутан залуусынхаа өмнөөс талархал дэвшүүллээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол энэ жилээс эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.    Энэ жилийн хувьд улсын хэмжээний их дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй  2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй оюутнууд хамрагдах боломж олгосон юм.  Мөн үүнээс гадна Өмнөговь аймгийн харьяат оюутнууд мэргэжил харгалзалгүй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж батламжаа гардлаа.   Одоогийн байдлаар компанийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 256 оюутан хамрагдаад байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа