Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ

Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийгБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А\/490буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан. Тушаалын дагуу н

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ
Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А\/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд дараах хуваарь: I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал \/томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно\/ 3 долоо хоног Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд дараах хуваарь: I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал \/газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно\/ 3 долоо хоног Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.