"ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГТ ИХ ЗАЛУУ, УРТЫН ГОЛ БАГИЙН ИРГЭД ХАМРАГДЛАА
"Эрүүл Эрдэнэт" хөтөлбөр маань үргэлжилж Их залуу, Уртын гол багийн иргэд хамрагдаж байна.
Эрдэнэтийн залуу эмч нарын холбоо, Эрдэнэтийн хүү ТББ хамтран Бид Эрдэнэтийнхэн” аян өрнүүлж, аяны хүрээнд “Эрүүл Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Орхон аймгийн бүх багуудын иргэдийг шаталсан үзлэг зохион байгуулан хамруулах эхний ажлаар Дэнж, Эрдэнэ багийн 200 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулсан. Харин энэ удаад Их залуу, Уртын гол багийн иргэдийг зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, нүд, зүрх судас, элэг цөс гэх мэт үзлэгт хамруулсан юм. Үзлэгийг БОЭТ, Улаанбаатар хот дахь улсын томоохон эмнэлэгийн тэргүүлэх эмч нар хийв.
Эрүүл иргэний төлөө-Бид Эрдэнэтийнхэн аян

0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.