Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧДЫН АЛДРЫГ МӨНХӨЛЛӨӨ

Эрдэнэтийн хүү ТББ, Улаанбаатар хот дахь Орхон аймаг Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Эрдэнэтээр овоглогдох эрхэм алдартнуудааирээдүй, хойч үедээ“Алдарын багана” босгон мөнхлөн үлдээж эхэлс

ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧДЫН АЛДРЫГ МӨНХӨЛЛӨӨ
 Эрдэнэтийн хүү ТББ, Улаанбаатар хот дахь Орхон аймаг Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Эрдэнэтээр овоглогдох эрхэм алдартнуудаа  ирээдүй, хойч үедээ “Алдарын багана” босгон мөнхлөн үлдээж эхэлсэн. Алдарын багана Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх бөгөөд ард иргэдийн хамгийн их зорчдог төв цэгт байрлаж байна. Тус Алдрын баганын анхдагч эздээр МУГТ Г.Шаравжамц, МУГТ Ж.Нарантунгалаг нар тодорч, алдар нэр, хэлсэн үг, гарын алга, хүчит нударгын хамт мөнхлөгдөж байсан бол энэ удаад Эрдэнэт хотын хөгжлийн суурь, тулгуур болох Уурхайчдын яруу алдрыг хүрэл багана босгон мөнхөллөө.  Цаашдаа Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг спорт, бусад салбарын гавьяат, хөдөлмөрийн баатруудаар 50 хүртэлх багана үргэлжлэхийг "Эрдэнэтийн хүү" ТББ-ын тэргүүн Б.Ганхуяг нээлтийн үеэр онцоллоо.   Нээлтэд аймаг орон нутгийн удирдлага, Эрдэнэтийн хүү ТББ, Улаанбаатар хот дахь Орхон аймаг Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн гишүүд, Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын анхдагчид оролцсон юм.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.