Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Орхон аймгийн ИТХ-ын байгууллага,Орхон аймгийн Засаг даргын тамгын газархамтран 1000 ахмадад хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээний үеэр аймаг орон нутгаас ахмадуудад зориулан хэрэгжүүлж буй хөтөлбөрий

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Орхон аймгийн ИТХ-ын байгууллага,  Орхон аймгийн Засаг даргын тамгын газар  хамтран 1000 ахмадад  хүндэтгэл үзүүллээ.  Уг арга хэмжээний үеэр аймаг орон нутгаас ахмадуудад зориулан хэрэгжүүлж буй хөтөлбөрийг танилцуулсан юм.  Тодруулбал ахмадуудын  эрүүл мэнд, чөлөөт цаг, боловсрол, амралт чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлт чиглэлээр “Ач санах” дэд хөтөлбөрийг 2017 оноос  хэрэгжүүлж,нийт 300 гаруй сая төгрөг зарцуулжээ.  Аймгийн хэмжээнд нийт 22 ахмадын зөвлөлд 10 мянга гаруй ахмад бүртгэлтэйгээс энэ удаагийн арга хэмжээнд 1000 ахмад оролцож, тэдгээрээс  орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмадын зүтгэлийг үнэлж, “Хүндэт ахмад”-аар өргөмжлөн, Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэгийн бие төлөөлөгч Г.Мөнх-Очир,түүний мэндчилгээг нийт ахмадуудад хүргэн, аймгийн Ахмадын хорооны ажлын хэрэгцээнд зориулан телевизор бэлэглэлээ.       
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.