1000 АНХДАГЧ, ИЛГЭЭЛТИЙН ЭЗДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Өнөөгийн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөгжил дэвшил Анхдагч, илгээлтийн эздийн их бүтээн байгуулалт, хөдөлмөргүйгээр төсөөлөгдөшгүй.
Учир нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Эрдэнэтийн овооны барилга байгууламж дээр зохион байгуулалттай ажилчид элсүүлэх тухай”, 1973 оны 319 дүгээр , “Эрдэнэт үйлдвэрийн барилгад МЗХЭ-ийн илгээлтээр залуучууд элсүүлэх үндсэн журмыг батлах тухай” 1974 оны 304 дүгээр тогтоолууд тус тус батлагдан гарч, Монгол улсын өнцөг булан бүрээс 18-20 насны залуус томилогдон ирж байсан бол, эдүгээ Эрдэнэтийн ахмад үеийн төлөөлөл болоод буй.
Гэвч эдгээр ахмадуудын 1000 орчим нь Эрдэнэт үйлдвэр болон орон нутгаас анхдагч илгээлтийн эздэд чиглэгдэх үйл ажиллагаанд хамрагдах ямар нэг төрийн бус байгууллагад бүртгэлгүй байдаг байна. Иймд “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Цогтын Бат-Энх санаачлан 1000 ахмадын чуулга, уулзалтыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэтийн овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Энэ үеэр Эрдэнэтийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмадын гавъяа зүтгэлийг үнэлж, төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулан, хүндэтгэлийн концертоор бэлэг барисан юм.
Их бүтээн байгуулалт, их үйлсийн эзэд ийнхүү нэгэн дор цуглаж, Олон улсын ахмадын баярыг өөрсдөөрөө бахархах сэтгэлээр дүүрэн, урам зориг дунд тэмдэглэлээ











0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.