“ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” 3000 ЗАЛУУСЫН ЦУГЛАРАЛТ ЛЕКТОР ЧИЛА-ИЙН ЛЕКЦ, ЦЭРЭГ-СПОРТЫН СУРГАЛТ, БУУХИА ТЭМЦЭЭНЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Эх орны түүхээр бахархах, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, соён гэгээрлийг залуу хойч үедээ төлөвшүүлэн суулгах тиөдийгүй бие бялдрыг хөгжлийг сайжруулах зорилготой “ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” 3000 залуусын цугларалт цэрэг-спортын буухиа тэмцээн, лектор чила-ийн лекцээр үргэлжилж байна. Тодруулбал монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийн тэргүүн Г.БАНДИЦЭРЭН эх орон, гэр бүл, өөрийн үнэт зүйлсээ хайрлан хамгаалах талаар залууст өөрийн лекцээ уншиж, ухаарал, итгэл, бас урам өгсөн юм.
Мөн хурд хүч авхаалж самбаа сорисон буухиа тэмцээнийг бүх оролцогчдыг хамруулан зохион байгуулж байна. Тэмцээн 150 метрийн зай бүхий дараалласан 8 цэгт хүчний дасгал,сургуулийн гранат шидэх,саадын зурвас тойрох, галын бэлтгэл, туухай өргөх, өндрийн зсрэлт, модон моринд харайх, багаар ажиллаж хөнөөлийн голомтод буй техник хэрэгслийг түрэлтээр үргэлжилж байгаа төдийгүй байлдааны техник хэрэгсэлтэй танилцаж байна. ,
Цаашлаад эрүүл мэрүүл мэндийн үзлэг орж мэдлэг мэдээлэл авч, яаралтай тусламжийн үед авах шаардлагатай арга хэмжээний тактик сургалтад хамрагдаж байна.






0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.