Орхон аймгийн IV дүгээр сургуулийн 40 жилийн ойг угтсан тоглолт "Тусгаар тогтнол"-ын ордонд болно
Орхон аймгийн "4-дүгээр сургууль" нь түүхт 40 жилийн ойн баяраа угтан үе үеийн төгсөгч, багш ажилчид, гавьяаныхаа амралтанд сууж буй ахмадууд, Улаанбаатар хотод сурч, ажиллаж амьдарч байгаа нийт Эрдэн
Орхон аймгийн "4-дүгээр сургууль" нь түүхт 40 жилийн ойн баяраа угтан үе үеийн төгсөгч, багш ажилчид, гавьяаныхаа амралтанд сууж буй ахмадууд, Улаанбаатар хотод сурч, ажиллаж амьдарч байгаа нийт Эрдэнэтчууддээ зориулан "Хүндэтгэлийн тоглолт" зохион байгуулах гэж байна. Тоглолтыг сургуулийн захиргаа, "ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ" ТББ хамтран үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад буурлууддаа зориулж буй. Тоглолт 2019 оны 9 дүгээр сарын 27-нд 18 цагт Улаанбаатар хотын “Тусгаар тогтнол”-ын ордны их танхимд болно. Энэхүү тоглолтод 4-р сургуулийн хөгжмийн сургуулийн сурагчдын дуу, уран нугаралт, багш, төгсөгчдийн номерууд тоглогдох тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч:
4-дүгээр сургуулийн захиргаа,
“ЭНХ ЭРДЭНЭТИЙН ХӨГЖИЛ" ТББ
Утас: 94153354, 99556363
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0