Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудлын тууш замын хөдөлгөөнийг нээжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километрурт тууш замын хөдөлгөөнийг нээсэн байна. Тууш зам нь &ldquo

Хөшигийн хөндийн нисэх буудлын тууш замын хөдөлгөөнийг нээжээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээсэн байна.   Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг тул жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд: Явган зорчигч Ердийн хөсөг Унадаг дугуй Мопед Трактор, машин механизм болон дээд хурд нь 40 километрээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан.   Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм. эх сурвалж: ikon.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.