Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ДЭНЖ, ЭРДЭНЭ БАГИЙН 200 ГАРУЙ ИРГЭНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар болзошгүй эрсдлийг эрт үед нь оношлон эмчлэх ач холбогдолтой. Иймд Эрдэнэтийн залуу эмч нарын холбоо, Эрдэнэтийн хүү ТББ хамтран "Бид

ДЭНЖ, ЭРДЭНЭ БАГИЙН 200 ГАРУЙ ИРГЭНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
Хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар болзошгүй эрсдлийг эрт үед нь оношлон эмчлэх ач холбогдолтой. Иймд Эрдэнэтийн залуу эмч нарын холбоо, Эрдэнэтийн хүү ТББ хамтран "Бид Эрдэнэтийнхэн” аян өрнүүлж, аяны хүрээнд  “Эрүүл Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж байна. Ингэснээр  Орхон аймгийн бүх багуудын иргэдийг нэг удаагийн компанит үзлэг биш, шаталсан үзлэг зохион байгуулан хамруулах юм. Эхний удаад Дэнж, Эрдэнэ багийн 200 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамрууллаа Үзлэгт дотор судлалын эмч, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, нүд, зүрх судас, элэг цөс гэх мэт үзлэгийг БОЭТ-ийн эмч нар хийсэн бөгөөд дараачийн үзлэгийг энэ сарын 28 ний өдөр хийхээр төлөвлөжээ.  Цаашид нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай гэж гарсан иргэдийг оношлуулахаар БНХАУ-ын Хөх хотыг зорих юм байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.