эмгэнэл
Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Гурван бүдүүн хамтлагийн дуучин, Эрдэнэт Хотын Нутгийн Зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн А.Мөнгөншагай зуурдаар таалал төгсөж гэр бүл, хамт олон, эрхэм найз нөхдөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Соёл урлагийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж гайхалтай хоолой, авьяас билгээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээж, сонорыг мялааж байсан эрхэм таныг бид бүхэн үеийн үед дурсан санах болно. Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, олон ажлыг халуун дотноор дэмжин ажиллаж, уран бүтээлээ хүргэж байсан таны хөдөлмөрч, бүтээлч, хүнлэг энэрэнгүй сэтгэл, нөхөрсөг занг бид мартахгүй.Урлагийн нөхөд нь, хань ижил найзууд, элэг нэгт Монгол түмэн нь эмгэнэн гашуудаж байна. ТЭНГЭРТ АЯЛГУУ ДУТАЖТЭНД ХУУР ДУТАЖТЭДЭНД ТА ДУТАЖ ДЭЭ...Ум сайн амгалан болтугай
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.