Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Цэнгэлдэх хүрээлэнгийн арын А1001 авто замын доогуур нүхэн гарц гаргана

Сүүлийн жилүүдэд манай аймагт хүн амын суурьшилт, автомашины тоо болон дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр хотын өндөр ачаалал авдаг замын хэсгүүдэд түгжрэл үүсэх, нэвтрүүлэх чадв

Цэнгэлдэх хүрээлэнгийн арын А1001 авто замын доогуур нүхэн гарц гаргана
     Сүүлийн жилүүдэд манай аймагт хүн амын суурьшилт, автомашины тоо болон дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр хотын өндөр ачаалал авдаг замын хэсгүүдэд түгжрэл үүсэх, нэвтрүүлэх чадвар муудаж байгаа зэргийг харгалзан үзэж энэ онд хэд хэдэн авто зам, уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх ажил улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Тухайлбал Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар улсын чанартай А1001 авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл Цэнгэлдэх хүрээлэнгийн арын хэсгийн А1001 авто замын доогуур явган хүний нүхэн гарцыг хийж байгаа нь  иргэдийг аюулгүй нэвтрүүлэх ач холбогдолтойг холбогдох албаныхан онцолж байна. Улсын чанартай А1001 замын ажил Зам тээврийн хөгжлийн яамны сайдын багцаас санхүүжиж байгаа бөгөөд энэ онд нийт ажлын 40 хувь нь хийгдэж, 2020 оны 10 сард бүрэн ашиглалтад орно.   эх сурвалж: erdenet.mn    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.