Есдүгээр сарын 15-наас БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулахгүй
Сүүлийн жилүүдэд БНСУ-д зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Солонгосын ЭСЯ-ны визийн ачаалал нэмэгдэж, мөн иргэдийн зүгээс хуурамч материал бүрдүүлж байгаатай холбогдуулан визийн хариу авах хугацаа 3 сар болсноос гадна иргэд барьцаа болгон 5 сая төгрөг байршуулдаг асуудал нь иргэдэд багагүй хүндрэл үүсгэж шүүмжлэл дагуулж ирсэн.
БНСУ-ын ЭСЯ-наас дээрх хүндрэлтэй нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор 2019.09.16-ны өдрөөс эхлэн дараах журмыг хэрэгжүүлж эхлэхээр тогтоод байгааг мэдээллэв.
- БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмж, 4 консул үйл ажиллагаа явуулах,
- Виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах,
- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлд ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох,
- БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж шийдвэрлэх зэрэг болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМКОНСУЛЫН ГАЗАР
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.