Эрдэнэтчүүд Халхын голын дайны 80 жилийн ойг тэмдэглэж байна
Эрдэнэтчүүд Халхын голын дайны 80 жилийн ойг тэмдэглэж байна
Хамаг ардын халуун нулимсан дундуур туучин, халуун амиараа эх орноо хамгаалсан Халхын голын байлдааны яруу алдарт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд улс даяар тохиож байна. Эр зориг, баатарлаг үйлсийн илэрхийлэл болсон энэ дайнд хамтран оролцсон Монгол, Оросын тал ихээхэн хохирол амссан ч аминаас үнэтэй газар шороогоо харийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж, хойч үедээ үлдээсэн түүхэн гавьяаг нь дурсан санаж, энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.  Түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Дархан хотод суугаа дэд консул Кузнецов Дмитрий Николаевич, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  Засаг даргын орлогч C.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу тэргүүтэй төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн энэ өдрийн үйл ажиллагааны үеэр Ялалтын хөшөө, Орос, Монгол дөрвөн жанжны болон Маршал Ю.Цэдэнбалын хөшөө, Найрамдлын өндөрлөг дээр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ирэх 10, 11 дүгээр сард тохиох Монгол, Оросын найрамдлын өдрүүдээр орон нутгийн иргэдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин дэлгэхээ зохион байгуулагчид хэлж байна. Ёслолын ажиллагаанд уригдан ирсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Гончигсүрэнгийн Дугаржав гуай “Би 92 настай. Халхын голын дайнд оролцож явлаа. Дайнаас хойш улс нийгмийнхээ ажилд зүтгэж, өдий төдий жил болжээ. Сайхан нас насалж, үр ач олонтой боллоо. Өнөөдөр жаргалын өдөр болж байна. Бидний ингээд алхаж яваа маань жаргал юм шүү, хүүхдүүд ээ. Сэтгэлийн жаргалыг бүгдээрээ эдэлж явцгаая. Үр хүүхдүүд нь мянга түмээрээ өсөж, эх нутагтаа энх саруул байхыг хүсье. Баяр хүргэе, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, тэргүүний ажилтан, ажиллагсдын төлөөлөл Халхын голын ялалтын баярт оролцохоор маргааш замд гарахаар товложээ. Мөн ойн арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын Халх голын аяллыг ивээн тэтгээд байгаа юм. Халхын голын дайн нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Дайны үеэр байлдааны бүх төрлийг хамарсан 101 томоохон тулаан болж, БНМАУ, ЗХУ-ын 57 мянга, Япон улсын 75 мянган цэрэг оролцжээ. Мөн Халхын голын дайнд манай талаас 515, Японы талаас 700 нисэх онгоц оролцсоныг дэлхийн түүхэнд хамгийн том агаарын тулаан гэж тэмдэглэжээ. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн  хүнд ачааг үүрсэн тул Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхтэй. Эх сурвалж: Erdenettoday.mn    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа