“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян үргэлжилж байна
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байгаа ба тус аянаар иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанкинд болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна. Түүнчлэн алтны гарал үүслийг тодорхой болгох, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох, алт олборлогч, худалдан авагчийн нэгдсэн платформ, програм хангамжийг Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судалж, бий болгох зэргээр бодлогын шинжтэй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.