Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Залуучууд “Хоггүй цэвэр хот”-ын төлөө нэгдлээ

Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд залуучуудын санаачилга,идэвх оролцоотойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг Орхон аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн

Залуучууд “Хоггүй цэвэр хот”-ын төлөө нэгдлээ
Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд залуучуудын санаачилга,  идэвх оролцоотойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг Орхон аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн залуучуудын зөвлөл зорилгоо болгожээ. Энэ хүрээнд “Гүйе, Түүе” арга хэмжээг залуучуудын дунд зохион байгууллаа. Улсын хэмжээнд нийт хог хаягдлын 50 орчим хувь нь гадаад орчин, ус агаар, хөрсийг бохирдуулсаар байна. Иймд “Гүйе түүе” алхалт хийж, Эрдэнэтийн залуус бурхан багшийн сэрэг дүр, Найрамдлын өндөрлөг орчмын хог хаягдлыг түүж, цэвэрлэн, ирээдүй хойч үедээ үлдэх байгаль орчноо хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Гүйнгээ байгаль орчиндоо ээлтэй хандах "Гүйе Түүе" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Залуучууд үе тэнгийнхнийг идэвхтэй хөдөлгөөнд уриалахын зэрэгцээ нийгэмд тустай үйл ажиллагааг зохион байгуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн 200 гаруй залуучууд нэгдэж хогоо түүнгээ, дасгал хийлээ.   ГҮЙЕ-ТҮЙЕ уриан дор зохион байгуулсан ''ЭКО АЛХАЛТ'' арга хэмжээг ЗДТГ НБХ, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцсон багийн залуучуудыг шагнаж урамшууллаа.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.