Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Цэргүүдэд номын бэлэг барина

АНУ-ын Охояа мужын Ротари клубтэй хамтран өнгөрсөн 5 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургуулиудад 2000 нэр төрлийн, 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий Англи хэл дээр

Цэргүүдэд номын бэлэг барина
АНУ-ын Охояа мужын Ротари клубтэй хамтран өнгөрсөн 5 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургуулиудад 2000 нэр төрлийн, 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий Англи хэл дээрх номыг хандивлаж байсан билээ.  Тэгвэл энэ удаад автоспорт сонирхогч XBoost клубтэй хамтран цэргүүдэд номын бэлэг барихаар шийджээ. Цэргийн ангийн номын санд сонгодог, уран зохиолын ном ховор байдаг бөгөөд ихэвчлэн сурган хүмүүжүүлэх ном байдаг аж. Тиймээс 9 сарын 5-ны өдөр “Нэг цэрэг, нэг ном” аяныг зохион байгуулж цэргийн ангиудад нийтдээ 330 орчим номыг Бат-Өлзийн Бат-Эрдэнийн номын сангаас хандивлахаар болжээ. Мөн энэ үеэр V сургуулийн Солонгос хэлний тэнхимд Сөүл хотын дарга Пак Вон Сүний бэлэглэсэн 300 гаруй Солонгос хэл дээрх номыг бэлэглэх юм байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.