ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ чиглэлийн хатуу хучилттай автозамын нээлт боллоо
ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ чиглэлийн хатуу хучилттай автозамын нээлт боллоо
Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозамын нээлт боллоо. Нээлтийн ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ -ын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн ИТХ -ын дарга Г.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон уг замын ажлыг гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд, Тосонцэнгэл сумын иргэд, салбар яамны мэргэжилтнүүд оролцлоо. 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ийнхүү Увс, Завхан аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож байна. Уг замыг Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын "XINJIANG BEIXIN ROAD BRIDGE GRUOP" ХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны 4 сард ажлаа эхлүүлж, 2019 оны 8 дугаар сард албан ёсоор дуусгажээ. 114.2 км урттай уг бүтээн байгуулалтад "WXР", "daimond road", "Энх төгөл бэх" зэрэг дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажлилд орон нутгийн иргэд залуучуудыг оролцуулсан байна. Нийт 550 орчим ажилтан, 100 га руй техник хэрэгслийн хүчээр уг замыг ийнхүү хугацаанд нь ашиглалтад оруулсан байна. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай - Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Уулархаг бүс, бартаа саад ихтэй энэ нугийн иргэд одоо аймгийн төв рүүгээ саадгүй, шулуун замаар, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой боллоо. Замын нээлтэд оролцсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Энэ зам ашиглалтад орсноор цаг хугацаа хэмнэх, техникийн бүрэн бүтэн байдалд ашигтай, Зам дагуух сумдад бизнес тэлж, ашиг орлого нэмэгдэж байна. Чанар, эдэлгээ сайн даах ерөөлтэй сайхан зам боллоо" хэмээн онцолсон юм. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Зам сайхан болж байна. Завхан аймаг Улаанбаатартай ойртож байна гэж үг бий. Энэ зам холбогдсоноор Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж ойлгож болно. Европын сэргээн босголтын банкнаас Говь-Алтай-Улиастай 194 км хатуу хучилттай автозамын төслийн санхүүжилтийг шийдэх боломжтой гэснийг дуулгалаа. Түүнчлэн Идэрийн голын 80 метр гүүрийг төмөр бетон болгон өөрчилж, шинэчлэхээр болж санхүүжилтийг нь улсын төсөвт суулгахаар боллоо" гэсэн баярт мэдээг дуулгалаа. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Сонгино-Улиастай чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажил эхлэх гэж байна. Ингэснээр Завхан аймгийн алслагдмал 9 сум Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох боломжтой. Завхан аймаг 2019 онд 300 тэрбум төгрөгийг автозамын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Гурван томоохон төсөл хэрэгжсэний нэг нь Улиастай- Тосонцэнгэл чиглэлийн 114 км автозам юм. Зам бол хөгжлийн амин судас. Завханыхан бол баруун аймгийн иргэдэд аян замын ерөөлөө үргэлж хайрлаж байх болтугай" гэлээ.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа