Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“ХАЙРТАЙ” ТӨСЛИЙН БАГ ОРХОН АЙМАГТ ИРНЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Хайртай” төсөл Орхон аймагт энэ сарын 31, есдүгээр сарын нэгэнд хэрэгжинэ. Төслийг “Хурд” хамтлаг санаачилж 21 аймагт

“ХАЙРТАЙ” ТӨСЛИЙН БАГ ОРХОН АЙМАГТ ИРНЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Хайртай” төсөл Орхон аймагт энэ сарын 31, есдүгээр сарын нэгэнд хэрэгжинэ. Төслийг “Хурд” хамтлаг санаачилж 21 аймагт соёл, урлагаар дамжуулан залуу, хойч үедээ эх оронч төлөвшил, ёс суртахуун хүмүүжил, гоо зүйн боловсрол олгох зорилгоор сургалт, уулзалт зохион байгуулж байгаа юм. Мөн тухайн аймаг бүрт 1-2 нэвтрүүлэг бэлтгэж байна. Уг төслийг Орхон аймагт хэрэгжүүлэх, зохион байгуулах “Ажлын хэсэг” хуралдлаа. Төслийн хүрээнд “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон”, Өв тээгч” нэвтрүүлгийн зураг авалт хийнэ. Мөн тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагчдын дунд “Эр хүний ноён нуруу”,  15-аас дээш насны залуучуудад “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд зориулж “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт болно. Есдүгээр сарын нэгний 20.00 цагт А.Амарын талбайд “Эх орны цэнгүүн” шоу арга хэмжээ болох юм. Дээрх ажлыг аймгийн ЗДТГ болон түүний харъяа агентлаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулна.  эх сурвалж: erdenet.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.