Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар төлөх үү...
Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар төлөх үү...
Ш.БАТХҮҮГЭЭР 109 САЯ БИШ 40 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРЧЭЭ Жастын Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, гадны банкнаас зээл авсан асуудал олон улсын арбитрын шүүх дээр унаж, монголын тал нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарч, Стандарт банкны асуудлаар хэлцэл хийсэн билээ. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй  1998 оноос хойш хамтран ажилласан зэсийн баяжмалын трейдер компани болох “Ocean Partners”-аар дамжуулан, 40 сая ам.долларыг нэхэмжлэгч талд  өнгөрсөн хавар төлсөн байдаг. Уг төлбөрийг  2016 онд  байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдлийн сан”-гаас  барагдуулсан нь олон нийийн шүүмжлэлд өртсөн юм. Тэгвэл Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэртэй  40 сая ам.долларын  төлбөрийг барагдуулах хэлцлийг эхлүүлсэн байна. Тэрбээр өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх замаар зохиомол дампуурал зарласан байснаа хүлээсэн талаар эх сурвалж мэдээлэв. Ш.БАТХҮҮ 11 ШТС-ЫН САЛБАР, ХОЁР ШАТАХУУН ХАДГАЛАХ АГУУЛАХАА 17 САЯ АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛЖЭЭ Хууль хяналтын  байгууллагаас Ш.Батхүүд хамарах хөрөнгүүдийг битүүмжлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 11 ШТС-ын салбар, хоёр ширхэг  шатахуун хадгалах агуулах зэргээ 17 сая ам.доллараар үнэлж, тайлбараа “Эрдэнэт” үйлдвэрт хүргүүлсэн байна. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Ш.Батхүү нарын хамтарсан ажлын хэсэг өрийг барагдуулах чиглэлд  хэлцэл хийж байгаа аж. Хэлцэл хийх зөвшөөрлийг ЗГХЭГ-аас  өгсөн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Засгийн газрын зүгээс Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларыг төлөхийг шаардаж байгаа аж.  Сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас  зээл авсан асуудал шүүх дээр 109 сая ам.доллар болон нэхэгдсэн байдаг. Хэлцлийн явцад 40 сая ам.доллар болгон бууруулсан гэж Засгийн газраас мэдэгддэг билээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа