Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн 2300 гаруй хүүхэд эмчилгээнд хамрагджээ

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрхэрэгжээддөрвөн сар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд2-6 насны хүүхдүүдийг хувийн хэвшлийн эмнэлгээр дамжуулан амны хөн

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн 2300 гаруй хүүхэд эмчилгээнд хамрагджээ
 Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд  дөрвөн сар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдүүдийг хувийн хэвшлийн эмнэлгээр дамжуулан амны хөндийн эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг үнэгүй авахаар болсон. Уг хөтөлбөрт Орхон аймгийн хэмжээнд таван хувийн эмнэлэг шалгарсан ба одоогийн байдлаар 2336 хүүхэд эмчлүүлээд байгаа аж. Энэ нийт  хамрагдвал зохих хүүхдүүдийн 22.3 хувийг эзэлж байна. Эмнэлгүүдийн зүгээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиулан, зориулалтын оо, сойз худалдан авч өгөх, кальциар баялаг бүтээгдэхүүн хэрэглүүлэн чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь нийт үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 1740 хүүхэд нь амны хөндийн эмчийн хяналтад идэвхтэй байх шаардлагатай гэж гарчээ. Тодруулбал“Ганшунх”, “Натур мед”, “Хаппи дент”, “Хаш ”, “Эмаль” зэрэг хувийн хэвшлийн таван эмнэлэг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цооролт, сувгийн эмчилгээ, эрдэсжүүлэх түрхлэг, хар түрхлэг, холбоос хийх  үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.