Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хазгай “VIP“ зочид буудлын барилгад хэмжилт хийжээ

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу &

Хазгай “VIP“ зочид буудлын барилгад хэмжилт хийжээ
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд МХЕГ-даргын батласан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01\/16 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, НМХГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02-01\/46 дугаартай “Өргөх байгууламжид баталгаажуулалт хийх тухай” удирдамж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-01\/103 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу 05 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын \/хуучин нэрээр\/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008\/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв.2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байна Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.