Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хятадууд загас шиг хэлбэртэй шумбагч робот бүтээжээ

Хятадын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн судлаачид далавчит загас хэлбэртэй, далавчаа дэвж, далайн гүнээр зорчдог биомиметик робот зохион бүтээсэн талаар CCTV мэдээллээ. Уг зөөлөн биетэ

Хятадууд загас шиг хэлбэртэй шумбагч робот бүтээжээ
Хятадын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн судлаачид далавчит загас хэлбэртэй, далавчаа дэвж, далайн гүнээр зорчдог биомиметик робот зохион бүтээсэн талаар CCTV мэдээллээ. Уг зөөлөн биетэй бионик робот нь литиниум зайгаар тэжээгддэг 80 сантиметрийн урттай далавчтай бөгөөд цагт 1.85 км-ийн хурдтай хөвөх чадалтай аж. Тус их сургуулийн Усан замын институтийн захирал, төслийн удирдагч  Пань Гуан “Манай багийнхан 1000 метр хүртэлх гүнд шумбаж, сарын турш тасралтгүй ажиллах чадвартай робот боловсруулж байна. Энэ роботыг далайн гүний эрэл хайгуул, судалгаа шинжилгээнд ашиглах бүрэн боломжтой” гэж хэлжээ. Дээрх роботыг ойрын хугацаанд нуурын усанд, ирэх жилээс далайд турших бөгөөд эх биед нь илүү олон камер, дуу мэдрэгч суурилуулахаар төлөвлөж байна. Ташрамд дуулгахад, Хятад, Америкийн эрдэмтэд хамтран жоом шиг хэлбэртэй, зөөлөн  биетэй, хурдан хөдөлгөөнтэй робот зохион бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.