Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрээний консулын газар 2 жил Хятадад амьдарсан хүүг нутагт нь авчирчээ

Хоёр жилийн турш БНХАУ-д ээждээ хаягдаж, хууль бусаар амьдарч байсан хүүг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр эх орондоо авчирсан байна. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод хоёр жилийн турш нэгэн Хятад и

Эрээний консулын газар 2 жил Хятадад амьдарсан хүүг нутагт нь авчирчээ
Хоёр жилийн турш БНХАУ-д ээждээ хаягдаж, хууль бусаар амьдарч байсан хүүг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр эх орондоо авчирсан байна. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод хоёр жилийн турш нэгэн Хятад иргэний гэрт амьдарч байгаа Монгол хүүгийн тухай мэдээлэл Монгол улсаас Эрээн хотод суух консулын газарт энэ оны эхээр ирсэн байна. Ийнхүү шалгахад 10 настай байхдаа хятад иргэний гэрт ээждээ орхигдон үлдсэн хүү байжээ. Хоёр жилийн турш хүү харийн оронд амьдрахдаа хийж чадах бүхий л ажлаа хийж, эдийн засгийн болон амьдрах орчны хүчирхийлэлд өртдөг байжээ. Түүнчлэн хүү өдгөө 12 настай. Хүүгийн төрсөн ээж арван настай байхад нь БНХАУ-д очиж нэгэн Хятад эрэгтэйд хүүгээ “Чиний хүүхэд” хэмээн хэлж үлдээгээд түүнээс хойш сураг тасарчээ. Мөн хүүгийн төрсөн ээж хүүгээ хаяад сураггүй хоёр жилийн хугацаанд БНХАУ-д байсан. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хүүгийн ээжийг тус улсын цагдаа олж авчирсан бөгөөд хүү өдгөө өөрийн төрсөн ээжийнхээ хамт нийслэлд амьдарч байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.