Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн хуульчид сэтгэл хөдлөлөө удирдах ухаанд суралцлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынЕрөнхий захирлын тушаалаар ХАБЭА-н үйл ажиллагаанд Ерөнхий захиргааныажилтнуудын оролцоо, удирдлагын манлайллыгдэмжин ажиллах тухай тусгажээ. Үүний дагуу Хөдөлмөри

Эрдэнэт үйлдвэрийн хуульчид сэтгэл хөдлөлөө удирдах ухаанд суралцлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын тушаалаар ХАБЭА-н үйл ажиллагаанд Ерөнхий захиргааны  ажилтнуудын оролцоо, удирдлагын манлайллыг  дэмжин ажиллах тухай тусгажээ. Үүний дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ХАБЭА-н бүтээлч бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллах удирдамж гарган ажиллаж байна.   Хуулийн хэлтсийн хамт олон Ерөнхий захиргааны газар, хэлтсүүдээ манлайлан тус үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, ажилчдынхаа дунд “EQ” буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааны талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа хэлтсийн хуульчиддаа зориулан 21-р зуунд чухлаар тавигдаж буй чадвар EQ гэж юу болох, EQ өндөртэй хүний 10 шинж, EQ-ээ хэрхэн сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл олголоо.   EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааныг АНУ-ын социологич, сэтгэл судлаач Даниель Гоулман \/Ph.D\/ анх судлан, энэ чиглэлийн ойлголтыг олон нийтэд хүргэж эхэлжээ. Сэтгэл хөдлөлөө удирдах ухааны судалгаанд суурилсан түүний ном, бүтээлүүд нь дэлхийн 40 гаруй орны хэл дээр хэвлэгдэн гарч, бестселлер болсон юм. Амжилттай хүний анхан шатны шаардлага болж байгаа EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах ухааныг судалснаар аливаа ажилтны амжилтад хүрэх магадлал өсдөг гэдгийг тус сургалтаар онцоллоо.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.