Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Гэрийн төрөлт буюу нүхэнд жорлонд хүүхдээ гаргажээ

Баяр наадмын өдрүүдэд Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт нийт 20 хүү, 19 охин шинээр мэндэлжээ. Харин түргэн тусламжийн төвөөр нийт 478 дуудлага ирсэнээс том хүн 289, хүүхэд 118 байснаас зүрх судасны

Гэрийн төрөлт буюу нүхэнд жорлонд хүүхдээ гаргажээ
Баяр наадмын өдрүүдэд Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт нийт 20 хүү, 19 охин шинээр мэндэлжээ. Харин түргэн тусламжийн төвөөр нийт 478 дуудлага ирсэнээс том хүн 289, хүүхэд 118 байснаас зүрх судасны шалтгаант даралт ихсэлт, зүрх өвдсөн, татсан, ухаан алдсан дуудлага 70 гаруй хувийг эзэлсэн байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Рашаант багийн иргэн \/С\/ 4 дэх удаагийн төрөлтөө гэрийн нүхэн жорлонд гаргаж, унагасан байна. Яаралтай цагдаад мэдэгдсэний дагуу нярайг гаргаж, эхийн хамт нярайн тасагт шилжүүлэн эмчилж байгаа гэнэ. Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн. Эхийн хувьд 38 настай, 4 дэх төрөлт бөгөөд жирэмсний хяналтанд ороогүй байжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.