Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Наадмаар 606 эх амаржжээ

2019 оны долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлсэн байна. Тухайн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагад 13,118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардл

Наадмаар 606 эх амаржжээ
2019 оны долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлсэн байна. Тухайн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагад 13,118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3,172 иргэнийг хэвтүүлж, Түргэн тусламжийн дуудлагаар 4,572 иргэнд хүрч үйлчилжээ. Баяр наадмын амралтын өдрүүдээр гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн бүх шатны байгууллага 24 цагийн жижүүр гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны 11-32-30-02, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 11-32-09-81, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.  Эх сурвалж: eguur.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.