Багийн харвааны төрөлд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн нэгдүгээр баг түрүүллээ
Орхон аймгийн баяр наадамд шагайн 14 багийн 126 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. Багийн харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн Л.Анхбат ахлагчтай “Эрдэн
Орхон аймгийн баяр наадамд шагайн 14 багийн 126 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. Багийн харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн Л.Анхбат ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн нэгдүгээр баг түрүүллээ. Хоёрдугаар байрт Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн А.Эрдэнэ-Отгон ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хоёрдугаар баг, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Пүрэвсүрэн ахлагчтай “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн баг шалгарав. Цуваа харваанд Эрдэнэт үйлдвэрийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Нэмэхбаатар 20 сумнаас 19 онож түрүүлэв. Харин дэд байрт хоёрдугаар сургуулийн сурагч, өсвөрийн харваач Н.Уугантөмөр, гутгаар байрт “Эрдэнэтийн ДЦС”-ын харваач, Булган аймгийн уугуул, аймгийн гоц мэргэн Т.Аюуш шалгарч шагналаа гардлаа. Энэ жилийн шагайн тэмцээний хамгийн ахмад харваач нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн, 65 настай Н.Өлзийбаяр байсан бол хамгийн залуу харваач нь найман настай Н.Эрхсоёмбо байв.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0