Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээрӨмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтм

Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна. Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил "манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын 4 баг тус бүрт нэг шинэ худаг гаргаж өгнө. Мөн засаж сайжруулсан болон шинээр ашиглалтад оруулсан худагт усны түвшин, нөөц хэмжигч багаж суурилуулна. Ингэснээр тухайн худгийн усыг хэдэн жил, өдөрт хэдэн литрийг хэрэглэвэл зохистой болохыг тооцох боломж бүрдэх бөгөөд шаардлагатай үед худгаа гүнзгийлж, усны ундаргыг нэмэх, эсэхийг шийдэж болно” гэж ярилаа. Тус сумын Цагаан-Овоо багийн малчин Х.Гэрэлмаагийн худгийг компаниас сэргээн засварлаж өгсөн юм. Тэрбээр, өнгөрсөн жил манайх амны усаа маш холоос зөөж, энэ худгаас малаа услах төдий байсан. Худгийн ус багассан тул ховоогоор авах хүндрэлтэйн дээр зориулалтын байргүйгээс ус нь маш их бохирдсон байсан. "Эрдэнэс-Тавантолгой” компани одоо цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн. Мал усалдаг онгоцоо ч сайжрууллаа” гэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.