Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон аймгийн 10 төрийн албан хаагч БНСУ-д ажиллана

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”ТББ-ын санаачилгаар Орхон аймгийн төрийн 10 албан хаагч БНСУ-д 10 хоног туршлага судална. ҮүнийгБНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгий

Орхон аймгийн 10 төрийн албан хаагч БНСУ-д ажиллана
“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын санаачилгаар Орхон аймгийн төрийн 10 албан хаагч БНСУ-д 10 хоног туршлага судална. Үүнийг БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-тэй хамтран зохион байгуулж байгаа юм. Дээрх албан хаагчид  Эрдэнэт хотод тулгамдаж буй асуудлаар эсээ бичиж уг сэдвээрээ илтгэл тавьсан юм. Эсээ бичүүлж буй гол зорилго нь төрийн албан хаагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, аливаа асуудлын гарц, шийдлийг нь эрж хайж, судалгаа хийх чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм гэж зохион байгуулагчид онцолж байлаа. БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Ү Жон Үг хэлэхдээ, “Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан төрийн албан хаагчдад баяр хүргэе. Солонгос улсад та бүхэн мэргэжил бүрээрээ туршлага судалж, солонгос хүмүүс хэрхэн ажиллаж байгаатай танилцах болно. Энэ бол аялал биш. Энэ бол ажил. Та бүхэн өглөө метрогоор ажилдаа явж, энгийн иргэдийн ажил, амьдралтай танилцана. Та бүхэнд томоохон боломж нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.