“Сүрьеэгүй аймаг” нөлөөллийн сургалт боллоо
“Сүрьеэгүй аймаг” нөлөөллийн сургалт боллоо
Дэлхийн 3 хүн тутмын 1 нь сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байна. Эдгээрээс жил тутам 10 орчим сая хүн сүрьеэгээр өвчилдгөөс 2017 онд 6.4 сая тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулсан байна. Нийт 6,2 сая буюу 60% нь эрэгтэйчүүд, 3.2 сая буюу 30% эмэгтэйчүүд, 1 сая буюу 10% нь хүүхэд байна. Үүнээс 1,8 сая хүн нас барсан бөгөөд 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад байна. Сүрьеэ өвчин нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болсон хэвээр байна. Түүнчлэн манай улсад анх удаа хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар Монгол дахь сүрьеэгийн тархалт ДЭМБ-ын тооцоолж байснаас гурав дахин их, хот, хөдөөгийн сүрьеэгийн тархалт ижил түвшинд байгаа бөгөөд сүрьеэ манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний гуравдугаарт орж, нас баралтаар тэргүүлсээр байна. Иймээс сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулахад хууль, бодлого, стратеги, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна сүрьеэтэй тэмцэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгах талаар анхан болон дунд шатны шийдвэр гаргагч нарт нөлөөлөх, олон талын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай юм. Эдгээр шалтгаануудад үндэслэн Эрүүл мэндийн газраас сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэлт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулахад нийгмийн салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх ухуулга нөлөөллийн уулзалтыг зохион байгуулж ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэх зорилгтоор “Сүрьеэгүй аймаг” ухуулга нөлөөллийн уулзалт, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдөр тус үйл ажиллагааны хүрээнд эмч эмнэлэгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний онцлог” сургалт зохион байгуулагдаж байна. Маргааш буюу 2019.06.28-д “Сүрьеэгүй аймаг” ухуулга, нөлөөллийн уулзалт болох бөгөөд уулзалтад аймаг, сумын засаг дарга нар, Боловсрол соёл урлагийн газрын дарга, Эрүүл мэндийн салбарын удирдлагууд оролцож бодлогын түвшинд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцэх юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа