Цаг агаарын мэдээллийг малчдад мессежээр хүргэнэ
Цаг агаарын мэдээллийг малчдад мессежээр хүргэнэ
Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх зорилго бүхий “Гамшгийг даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төсөл хэрэгжиж дууслаа. “Пипл ин Нийд” (ПИН) олон улсын ТББ болон “Мерси Кор Монгол” байгууллага хамтран хэрэгжүүлсэн уг төслийг Европын холбооны Иргэний Хамгаалалт болон Хүмүүнлэгийн Тусламжийн байгуллага (ECHO), Чехийн Хөгжлийн Агентлаг болон ПИН-ийн Найзуудын клуб санхүүжүүлсэн. Төслийн хүрээнд “Мерси Кор Монгол” байгууллагын боловсруулсан цаг агаар, бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг дөрвөн аймгийн 38 сумын малчдад мессэжээр хүргэх болсон. Уг ажлыг ОБЕГ хэрэгжүүлж буй юм. Ингэснээр малчид цаг агаар, зуншлага, цас, ган, зуд, зудын эрсдэл болон бэлчээрийн ургац, даацын мэдээллийг хүлээн авч ажлаа төлөвлөж, аливаа байгалийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болсныг ПИН-ийн Суурин төлөөлөгч Марк Тассэ хэлэв. Мөн төслийн хүрээнд 38 сумын 200 багт байгалийн гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулжээ. Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны 698 ажилтныг “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандартууд” сургалтад, 3892 малчинг “Зудын бэлтгэл хангах, даван туулах арга хэмжээ” сургалтад хамруулсан байна. Улмаар дээрх 38 суманд түгээмэл тохиодог ган, зуд, үер, ой хээрийн түймрийн гамшгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ОБЕГ-аар батлуулжээ. Улмаар төслийн хүрээнд “Малчдад тулгарч буй бэрхшээл, саадыг тодорхойлох”, “Зудын эрсдлийн эмзэг байдлын олон үзүүлэлтэт индекс”, “Малчин өрхийн эдийн засгийн тооцоо” зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. “Энэхүү төлөвлөгөөг сум, аймгийн түвшинд шинэчлэн сайжруулж ашиглаж байгаа нь цаашид учирч болох байгалийн гамшигт үзэгдээс урьдчилан сэргийлэх, хохиролийг бууруулах, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авахад чухал үр дүнтэй ажил болсон” хэмээн ПИН-ийн Суурин төлөөлөгч Марк Тассэ дурдаж байлаа. Чех улсад төвтэй ПИН нь 2009 оны зудад нэрвэгдсэнмалчдад тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхижуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө гамшгийн үеийн тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг өрнүүлж байна. эх сурвалж: eguur.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа