Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Наадмаар хуушуур хийх иргэн, ААН-ийг сугалаагаар тодруулна

Орхон аймаг үндэсний их баяр наадмаа 115 сая төгрөгийн өртөгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Төсвийг Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан аж.Баяраар нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлч

Наадмаар хуушуур хийх иргэн, ААН-ийг сугалаагаар тодруулна
Орхон аймаг үндэсний их баяр наадмаа 115 сая төгрөгийн өртөгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Төсвийг Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан аж.  Баяраар нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг ERDENET.MN сайтаар өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэлд Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \/цайны газар, кафе, ресторан\/ Мэргэжлийн хяналтын газрын мэдээллийн санд бүртгэлтэй Орхон аймгийн иргэн, ААНБ байх юм.  Бүртгэлийг 6 дугаар сарын 30 ныг дуустал явуулж, 7 дугаар сарын 5-нд ирүүлсэн нийт хүсэлтүүдээс, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний стандарт шаардлага хангасан ААН, иргэдийн материалыг сонгон, тэдгээрээс олон нийтэд нээлттэйгээр сугалаагаар зөвшөөрөл олгоно. Энэ жил наадмын талбайд 20 гэр, шорлогны 20,  80 павилон, морь барианы газар 10 гэрт зөвшөөрөл олгохоор болжээ. Энэ талаар баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээллээ.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.