Хууль бус хандив цуглуулж байгаа сургууль, цэцэрлэгийг АТГ-т мэдэгдээрэй
Хууль бус хандив цуглуулж байгаа сургууль, цэцэрлэгийг АТГ-т мэдэгдээрэй
Авлигатай тэмцэх газарт нэр бүхий сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг, эхчүүд ирүүлсээр байна. Яг одоо хяналт шалгалтын шатанд байгаа зарим гомдлыг нэр дурдан мэдээлье. “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг нь хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг, ангийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн, бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг, тус цэцэрлэгт багшлах эрхгүй 3 багш ажилладаг, даавуу улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянан төгрөг авсан, хүүхдийн хоолны тооцоог бодохдоо бодит бус хүүхдийн тоогоор хийдэг” гэх гомдол; “Нийслэлийн Баянгол дүүргийн 179 дүгээр цэцэрлэгийн багш Хишигсүрэн болон бусад багш нар анги засварын мөнгө гэж нэг хүүхдээс 15-30 мянган төгрөг авч байна, би Хишигсүрэн багшийн хувийн данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн” гэх гомдол; “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд шинэ орсон хүүхэд бүрээс 3000 төгрөг хураан авч байна, шалгалт шүүлгийн үеэр байнга мөнгө хураадаг. Эцэг, эхчүүд бид хүлээн зөвшөөрөөд өгдөг. Гэхдээ өнгөрсөн жил ой хийгээд цугларсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй. Зам, талбай нь эвдэрхий хэвээрээ байх юм. Ийм байж 3000 төгрөг хурааж байгааг нь ойлгохгүй байна” гэх гомдол; “Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай, хүүхдийн хоолны тендерийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар авдаг, нөхөр Б.Эрдэнэсүрэн нь аймгийн төвийн болон сумын сургууль, цэцэрлэгүүдэд чацаргана, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг давуу эрхээр шахдаг, тендерийн санхүүжилтийг авахдаа богино хугацаанд гаргуулдаг” гэх гомдол; “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэг бүх хүүхдээс засварын мөнгө гэж 30 мянган төгрөг авч байна. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний мөнгө авсан боловч засварын ямар ч ажил хийгээгүй байсан. Мөн улирал бүр улавчны мөнгө гэж 12-15 мянган төгрөг авдаг боловч нэг ч улавч өгөөгүй. Энэ талаар эцэг, эхчүүд гомдол гаргая гэхээр айгаад гомдол гаргаж чаддаггүй. Энэ хандлага дээр багш, ажилтнууд дөрөөлж дураараа мөнгө төгрөг хурааж байгаа асуудлыг шалгаж таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг тус тус Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хянан шалгаж байна. Авлигатай тэмцэх газар он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Дээр дурдсан гомдлууд нь одоогоор шалгагдаж байгаа бөгөөд хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно. Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага эцэг, эхчүүдээс хууль бус хандив шаардахгүй байх, хэрвээ ямар нэгэн байдлаар хандив тусламж авч цуглуулж байгаа бол нэн даруй Авлигатай тэмцэх газарт мэдээлж, мэдэгдэхийг анхааруулж байна.          
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа