Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрдэнэт хот алдартнуудын багана, гудамжтай боллоо

Эрдэнэтээр овоглогдон нэр алдарт хүрсэн олны танил эрхмүүдийг “Алдрын багана” босгон мөнхөлж эхэллээ. Алдрын багана Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх бөгөөд ард иргэдийн хамгийн их

Эрдэнэт хот алдартнуудын багана, гудамжтай боллоо
Эрдэнэтээр овоглогдон нэр алдарт хүрсэн олны танил эрхмүүдийг “Алдрын багана” босгон мөнхөлж эхэллээ. Алдрын багана Эрдэнэт хотын урт цагааны гудамжинд байх бөгөөд ард иргэдийн хамгийн их зорчдог төв цэгт байрлаж байна. Сүндэрлэн боссон Алдрын баганыг  орон нутгийн Эрдэнэт үйдвэрийн геологи хайгуулаар гаргаж ирсэн зэс молебдины судал бүхий боржин чулуугаар бүтээсэн. Баганы анхдагч эздээр МУГТ Г.Шаравжамц, МУГТ Ж.Нарантунгалаг нар тодорч, алдар нэр, хэлсэн үг, гарын алга, хүчит нударгын хамт мөнхлөгдлөө. Г.ШАРАВЖАМЦ МУГТ \/ Эрдэнэтэд төрж өсөөгүй ч гэсэн, 1979 оноос хойш Эрдэнэт хоттой хувь заяа минь холбогдож, улмаар Эрдэнэтээр овоглон сагсан бөмбөгийн спортод хөл тавьж билээ. Сайхан амжилтуудыг ч гаргасан. Өөрийн нэрээр нэрлэгдсэн энэ баганад бөмбөг тохоход гол үүрэг гүйцэтгэдэг миний “Баруун гар”-ыг зэсэн хэв үлдэж байгаад баяртай байна.\/ Ж.НАРАНТУНГАЛАГ МУГТ \/ Миний хувьд холимог тулааны 2 удаагийн дэлхийн аварга болж байсан. Амжилтанд хүрэхийн тулд зорисон зорилготой байх, зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр ямар нэгэн үйлдэл хийх. Мөн хүсэл мөрөөдлөө байнгын хооллож, амьд байлгах хэрэгтэй. Нутгаасаа төрсөн алдартнуудын тоонд орж, алдрын баганад нударгаа мөнхөлж байгаадаа баяртай байна.\/ гэлээ.  Цаашдаа Эрдэнэт хотоос төрөн гарсан урлаг спорт, бусад салбарын гавьяат, хөдөлмөрийн баатруудаар 50 хүртэлх багана үргэлжлэн,   хэн бүхний алхах дуртай гэрэлт гудамж болон хөгжих юм. Ингэхдээ орон нутгийн иргэдийн санал асуулга, хотын удирдлагуудын тушаал шийдвэрийн дагуу, баганын эздийг албан ёсоор тодруулдаг байх уламжлал тогтоохыг, Улаанбаатар хот дахь Эрдэнэт нутгийн зөвлөл, санаачлагчдын зүгээс илэрхийллээ. Дашрамд дурдахад Алдрын баганыг барьж дуусахад нийт 108 үе болсныг санаачлагчид, гүйцэтгэсэн ХХК-ийн хамт олон ихэд билэгшээж байсан юм.  Багана бүтээхэд гарах санхүүгийн асуудлыг Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бизнес эрхлэгчид нэгдэн гаргасан байна.      
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.