ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХЭНД, ХЭРХЭН ОЛГОХОО ХОТ ШИЙДНЭ
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХЭНД, ХЭРХЭН ОЛГОХОО ХОТ ШИЙДНЭ
БХБ-ын сайд Х.Баделхан: “Хөгжлийн банкны зээлээр нийслэлд буюу Буянт-Ухаа 2 хороололд  972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон  аймгуудад 570 айлын орон сууцыг барьж дуусгаж байна. Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар түрээслэх шийдвэр Засгийн газраас гаргалаа.  Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлнэ.  Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа.  Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа  шийднэ гэсэн үг. Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан” гэв. Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа -Хөгжлийн банкнаас гаргасан хөрөнгийг таван жилийн дотор төлж дуусгана гэж ойлгох уу? -Энэ барилга ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. ТОСК өмнөх Засгийн үед өрөнд ороод энэ барилгыг барих боломжгүй учраас дутуу барилгыг Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банк дутуу эх үүсвэрийг гаргаад 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Засгийн газрын шийдвэрээр зээлтэйгээ хамт орон нутаг руу шилжүүлэхээр болсон. Барилгыг улсын комисс хүлээж авсан уу? -Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга нь ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 75 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. Нэг метр кв нь 1 сая 460 мянган төгрөг. -Түрээсний үнэ ямар байх вэ? -Зээр баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын нэг нь  Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг Засгийн газраас баталжээ. Тодруулбал төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээр болсон байна. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна. Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн. Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна. Уг асуудлаар удахгүй салбарын сайд нь мэдээлэл хийх аж.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа