ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН МЭНДЧИЛГЭЭ
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН МЭНДЧИЛГЭЭ
 Эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа! Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье! Энэхүү өдрийг бид “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй” уриа дор тэмдэглэж байна.          Төрийн бодлого, нийгмийн зорилт, гэр бүлийн аз жаргалын төв нь хүүхэд, багачууд та бүхэн минь билээ. Тиймээс бидний өнөөгийн  бүтээн байгуулж буй бүхэн ирээдүй хойч үе, үр хүүхдүүд та бүхний сайн сайхны төлөө хийж  буй хөрөнгө оруулалт юм.      Бид хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн  оролцоог сайжруулах зорилгоор баг бүрт “Хүүхэд хамгааллын  хамтарсан баг”,  өсвөр насныхны сэтгэл зүйн зөв төлөвшил, хандлагыг бий болгох “Сэтгэлийн анир” төсөл,  эрсдэлт бүлгийн өрхийн хүүхдүүдийг хамгаалах, “Хүүхэд оролцоо, хөгжил, хамгаалал ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.       Мөн хүүхэд, залуучуудын сурч, боловсрох, сургууль, цэцэрлэгийн  хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд 2 сургууль, 3 цэцэрлэгийг шинээр барьж,  хоёр цэцэрлэгийг  өргөтгөн, нэг сургуулийн дотуур байр барина.       Тухайлбал,   Рашаант багт 250,  Уурхайчин  багт 928 хүүхдийн багтаамжтай сургууль,  Булаг, Яргуйт, Эрдэнэ баг тус бүрт цэцэрлэг, Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэг, Согоот багийн IV цэцэрлэг, Жаргалант сумын сургуулийн дотуур байрыг өргөтгөнө.      Хүүхдүүд та бүхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэглэгч бус үйлдвэрлэгч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Бүтээлч хүүхдүүдийн үзэсгэлэн” –г жил бүр зохион байгуулж  шилдэг бүтээлүүдийг нь аймгийн ЗДТГ-аас худалдан авч байна. Цаашид үүнд олон хүүхэд хамрагдаж өөрийн бүтээлээ үнэлж зорьж, хүсэж буй зорилгодоо хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.        Мөн хүүхэд багачууд  та бүхэн маань уламжлал, ёс жаягаа дээдэлж,  эх орон, аав ээж, ахан дүүс, эх дэлхийгээ хайрлаж, хүсэл, зорилго, тэмүүлэлтэй иргэн болж төлөвшихийн төлөө өдөр бүр хичээн суралцаарай.        Эх орны ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуус та бүхэндээ Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.                                                                              Та бүхэн сайхан баярлаарай.    Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн  Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүн Дамбын БАТЛУТ  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа