ОРХОН АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ 45 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ОРХОН АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ 45 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Орхон аймаг 2019 онд нийт 4967 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ.  Үүнээс улаанбуудай 3980 га, төмс 368 га, хүнсний ногоо 349 га, тэжээлийн ургамал 140 га талбайд тариалж, буудай 6368 тн, төмс 4410 тн, хүнсний 4184 тн, тэжээлийн ургамал 280 тн ургац тус тус хураан авах зорилго тавиад хаврын тариалалтаа эхлүүлээд байна.       Энэхүү зорилтын хүрээнд 2 сумын 10 гаруй аж ахуй нэгж, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэл хангажээ. Хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгүүлэх зорилгоор 10 аж ахуй нэгж, 2 иргэн 422 тонн үрийн улаанбуудайн \/үр шинэчлэх\/, 11400 литр орчим 4 төрлийн ургамал хамгааллын бодис мөн 3700 га талбайд тариалалт, 3240 га талбайд уриншийн боловсруулалт хийж гүйцэтгэхэд шаардагдах шатахууны захиалгыг  ХХААХҮЯ, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д  хүргүүлжээ.   Аймгийн хэмжээнд 583 тонн улаанбуудайн үр,  440 тонн төмсний үр, 175 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна.  Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 46, үр тарианы үрлүүр 49,  төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах техник 123 ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалт 45 хувьтай үргэлжилж байна. Үүнээс үр тариа 2100 га , төмс 45 га, хүнсний ногоо 29 га-д тус тус   тариалсан. Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А\/308 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ө.Нурбек, МХГ-ын Улсын байцаагч П.Алтанжаргал, аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Оюунтунгалаг, Жарргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Баасанжаргал нарын хамт газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон зарим иргэдийн тариалангийн талбайгаар очиж тариалалтын явцтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.  Өнөөдрийн байдлаар Жаргалант суманд үр тарианы 2310 га талбайд тариалалт хийгдэж тариалалт 50%-тай явагдаж байна. Төмс, хүнсний ногооны тариалалтын ажил эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд төмс 35 га талбайд, хүнсний ногоо 19 га талбайд тус тус тариалалт хийгдээд байна.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа