Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө авсан баримтуудыг дэлгэв
Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө авсан баримтуудыг дэлгэв
"Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо", "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" ТББ, "Ногоон хас" иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  мэдээлэл хийв.   Төрийн бус байгууллагуудын мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК руу өдөр шөнөгүй дайрч давшлаад байсан шалтгаан нь тус компаниас мөнгө шантаажилж авч байсан байж магадгүй баримт олдсон гэж мэдээллээ. Тодруулж хэлбэл, "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн “Л.Наранбаатар нь Гложекс консалтинг  компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 350 сая гаруй төгрөг гаргуулах шийдвэр гаргуулж авсан  байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэж ярилаа. Мөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө шантаажилдаг байсан байж магадгүй  нь энэ баримтаар дууссангүй, “Coal mongolia-2018” арга хэмжээг зохион байгуулахад “Гложекс консалтинг” ХХК-иар  дамжуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 20 мянган ам.доллар авсан гээд хийсэн гэрээг нь олж авснаа сэтгүүлчдэд баримт болгон үзүүллээ. Л.Наранбаатар гэж хүн өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сураггүй байсан. Тэр үед тэмцэгч Бээжин, Жагар нарын иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлж, зохих шаардлага тавьж байсан. Харин дараа нь Л.Наранбаатар гэнэт гарч ирж, хувьцаа ярих болсон нь санамсаргүй зүйл биш байсан байна. Эрдэнэс-тавантолгойтой шүүхээр маргаантай явж байсан, энэ асуудлаа шийдүүлэхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж гэж хардаж байгаагаа хэллээ. Иргэний хөдөлгөөдийн төлөөлөл эдгээр баримтыг дэлгэсний дараа Л.Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр  улс төрд орох, Эрдэнэс тавантолгойгоос мөнгө төгрөг салгах хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж,  зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа ч мэдэгдсэн. Мөн цаашид Эрдэнэс тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо 1072 хувцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хувьцааны ногдол ашгийн иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр бэлэн мөнгөөр өгөх үү, нийгмийн хөгжил, том бүтээн байгуулалтад зарцуулах уу гэсэн гурван янзын сонголттойгоор өгөх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдээллээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа