Ойрын жилүүдийн "Хөдөлмөрийн зах зээл"-ийн судалгаа гарчээ
Ойрын жилүүдийн "Хөдөлмөрийн зах зээл"-ийн судалгаа гарчээ
Орхон аймагт ойрын гурван жилд цахилгаанчин, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилтан, хүнд машин, механизмын жолооч, оператор, эксковаторч, тогооч, барилгын туслах, угаагч, зөөгч гэсэн мэргэжил эрэлттэй байна гэж Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тусчээ. Судалгааг аймгийн ЗДТГ, “Европын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих -1 төсөл” хамтран хийжээ. Судалгаанд  ажил олгогч 140, ажилгүй 240, хөдөлмөр эрхэлж буй 800, оюутан 240, хувиараа хөдөлмөр эрхлэгч 600, сурагч 200, малчин 80 буюу нийт 2300  иргэн хамрагдсан байна. Орхон аймагт өнгөрсөн оны байдлаар ажилгүйдлийн түвшин 23.5 хувь буюу улсын дунджаас 14.7 пунктээр өндөр байгаа юм. Ажилгүйдлийн гол шалтгаан нь  ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, шилжилт хөдөлгөөн их, их, дээд сургууль төгсөгчид шууд ажилгүйчүүдийн эгнээнд орж байгаатай холбоотой ажээ. Мөн сүүлийн таван жилд Орхон аймгийн хүн ам жилд дунджаар 2.6 мянга, хөдөлмөрийн насны хүн ам 400-аар нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тоог төдий хэмжээгээр нэмсэн байна.  Нийт 105.8 мянган хүн амын 62.8 хувь хөдөлмөрийн насных бөгөөд үүний 62.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.  Харин ажилгүй иргэдийн дийлэнх нь 25-34 насны залуучууд, эмэгтэйчүүд байна. Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь  банк, санхүү, нягтлан бодогч, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, зөөгч мэргэжилтэй байгаа ажээ. Судалгааны дүнд, Орхон аймагт  хөдөлмөрийн насны иргэдийн нөөц хангалттай байгаагийн зэрэгцээ аймаг, сумд болон бүс нутгийн хувьд хомсдолтой байгаа мэргэжлийг сонгон суралцаж улмаар ажлын байртай болох боломжтой гэж гарсан байна. Мөн ойрын гурван жилд тэтгэвэрт гарах иргэдийн тоо дунджаар 3000 орчим байна. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх нь бүрэн дунд боловсролтой иргэд байгаа тул тэднийг мэргэшүүлэх шаардлагатай гэж гарчээ. Их, дээд сургууль төгсөгчид төрийн байгууллагад ажиллах хүсэлтэй байгаа нь ч судалгаагаар гарсан байна. Мөн ажил олгогчид ажилтнаас мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаардахаас илүүтэй харилцааны соёл, төлөвшил, ажлын ачаалал даах чадварт илүү анхаарч буй нь судалгаагаар тогтоогджээ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа