Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Монгол, Оросын иргэд "Ялалтын баяр"-аа тэмдэглэлээ

Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий

Монгол, Оросын иргэд  "Ялалтын баяр"-аа тэмдэглэлээ
Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Ялалтын баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар болон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд, ахмад дайчид оролцож “Ялалт 70” хөшөө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II дугаар байрны өмнөх “Жанжнуудын хөшөө”, “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөлөө. Үүний дараа А.Амарын талбайд “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болж, ахмад дайчид, хүндэт зочдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.